
Байгууллагын 2026 оны сургалтын хөтөлбөрийн хүрээнд Т.Гантуяа ахлагчтай баг “Trinex consulting” байгууллагын сэтгэл зүйч Б.Нямжаргалыг урьж “Өөрийгөө болон бусдыг ойлгох нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалт нь хувь хүний сэтгэл хөдлөлөө таних, удирдах, бусдыг ойлгох болон бусадтай харилцаа тогтоох чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн үнэтэй хувь нэмэр оруулсан үр дүнтэй сургалт боллоо.

