Байгууллагын дэргэдэх "Ёс зүйн дэд хороо", Ахмадын зөвлөлөөс ажилтнуудад сургалт, уулзалт зохион байгууллаа. Шүүхийн ахмадын хорооны дарга, ахмад шүүгч Д.Оюунбат “Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, хувцаслалт, ёс зүй, төрийн албан хаагчийн үнэт зүйл, аливаа төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлж соён гэгээрүүлэх нь”, Ёс зүйн хорооны гишүүн, эвлэрүүлэн зуучлагч Ц.Баясай “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр" сэдвээр болоод Ёс зүйн дэд хорооны цаг үеийн мэдээллийг танилцууллаа.