blog

ПРОЦЕССЫН ТОЙМ

 Архины албадан эмчилгээнд хэн хамрагдах вэ?


Тоймын дугаар, огноо:№03,

Шийдвэрийн дугаар:2025.02.17 №154 ШШ

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

Цагдаагийн байгууллага иргэн Б.Ганболдыг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргасан.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай Монгол улсын хуульд зааснаар иргэнийг албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг Цагдаагийн байгууллага холбогдох баримтыг бүрдүүлэн шүүхэд ирүүлэхээр хуульчилсан.

-Иргэн Б.Ганболд нь согтуурах, мансуурах донтой болох нь эмч нарын дүгнэлтээр тогтоогдсон,

-Согтуурсан,мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд байгаа,

-Архинд донтох өвчнөө өөрөө сайн дураар эмчлүүлэхээс татгалзаж зайлсхийсэн,

-Цагдаагийн байгууллагад өмнө удаа дараа хүргэгдэж, эрүүлжүүлэгдэж байсан, зөрчлийн арга хэмжээ авахуулж байсан зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул иргэн Б.Ганболдыг архины албадан эмчилгээнд хамруулах Цагдаагийн байгууллагын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.

Иргэн “согтуурах болон мансуурах дон” гэсэн өвчнөө сайн дураар эмчлүүлээгүй тохиолдолдтүүний эрүүл мэнд, сэтгэл санаа, нийгмийн амьдралд ноцтой, олон талын сөрөг үр дагавар үүсдэг бөгөөд донтолт нь зөвхөн тухайн хүний асуудал биш өрхийн болон нийгмийн эрүүл мэндэд нөлөөлөх тул Төрөөс албадан архиныэмчилгээнд иргэдийг хамруулдаг байна. 

Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/175730?daterange=2025-01-01%20-%202026-03-30&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Багануур дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа

Шэйр:
site-logo