
Шүүгч, ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн хүрээнд зонхилон тохиож буй өвчлөлийн нэгээр даралт ихсэх өвчин бүртгэгдэж байгаа юм. Энэ төрлийн өвчлөлд өртөхгүй байх гол арга зам бол түүнээс урьдчилан сэргийлэх явдал бөгөөд өнөөдөр дүүргийн Биваангирд ӨЭМТ-ийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан Н.Азжаргалыг урьж “Артерийн даралт ихсэл” сэдвээр сургалт авлаа.