ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
“Ажил олгогч ажилтанд хүүхэд асрах чөлөө олгохдоо тушаал гаргаагүй бол тухайн үйл баримтыг шүүх тогтооно"
”Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024.03.19-ний өдөр 103/ШШ2024/00196 Тоймын дугаар, огноо: №02, 2024
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Агуулга: А ньУлаанбаатар Төмөр замын Багануур өртөөнд 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажилд орсон. Тэрээр 1998 оны 08 дугаар сарын 11-нийөдөр хүүхэд төрүүлэн бөгөөд хүүхэд асрах хууль ёсны чөлөөгөө эдэлжбайгаад 1999 оны 08 дугаар сарын 02-ныөдрөөс ажилд орсон. Ажил олгогч байгууллага нь А-д хүүхэд асрах чөлөөг тушаалаар олгоогүй бөгөөд тэтгэвэрт гарахад ажилласан жил хүрэхгүй болсон тул шүүхэд “Хүүхэд асрах хууль ёсны чөлөөтэй байсныг тогтоолгох тухай”хүсэлт гаргасан.
А нь 1998 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүүхдээ төрүүлсэн, хуульд зааснаар мөн өдрөөс амаржсаны дараах 56 хоногийн амралтаа 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл эдэлсэн, хүүхэд асрах чөлөөгөө1998 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс авсан байх боломжтой, нийгмийн даатгалын дэвтрээс харахад 1998 оны 11 сараас эхлээд 1999 оны 7 сарыг дуустал шимтгэл төлсөн эсэх нь тодорхойгүй, бөглөгдөөгүй байсан.
Монгол улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Ажилласан хугацааг тооцох журам”-ын 2 дахь хэсгийн 8-и-д “ төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ 2, ихэр бол 3 настай болтол асрахаар авсан 2 удаагийн чөлөөний хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцно” гэж тус тус зааснаар түүний хүүхэд асарсан хугацааг улсад ажиллаж байснаар тооцох нь үндэслэлтэй байна.
Шүүх : А-г “1998 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1999 оны 08 дугаар сарын 02-ны өдрийгхүртэл хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан”үйл баримтыг тогтоож шийдвэрлэсэн.
Тойм бэлтгэсэн: Багануур дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам