Цагдаагийн алба хаагчидтай уулзат хийв. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дүүргийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн удирдлага, хороодын хэсгийн байцаагчидтай уулзалт хийв. Уулзалтаар эрэн сурвалжлах, албадан ирүүлэх захирамжийн биелэлт түүний хууль зүйн үндэслэл, цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй эрэн сурвалжлах ажиллагаа болон түүнтэй холбоотой хуулийн хугацаа, баримт бичгийн бүрдэл, хүсэлтийн талаар авч хэлэлцлээ.Түүнчлэн архины албадан эмчилгээтэй холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх процесс, хууль хэрэглээний асуудлыг хөндсөн байна.