
Дүүргийн Цагдаагийн хэлтсийн удирдлага шинээр томилогдсонтой холбоотойгоор шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Шүүхийн тамгын газрын даргатай Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн асуудлаар уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд цагдаагийн хэлтсийн Нийгмийн хэв журам олон нитийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, ахлахууд оролцож тулгамдаж буй асуудлууд болон 2026 онд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд шинээр томилогдсон Цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Н.Батхишигт ажлын амжилт хүссэнээр уулзалт өндөрлөлөө.
