Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны төлөвлөгөөнд “Номын хэлэлцүүлэг” хийх талаар тусгагдсан бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлгийг шүүгч А.Бямбажав, шүүгчийн туслах Б.Нарангэрэл нар 2023 оны 06 дугаар сарын 09-ний зохион байгууллаа.
Дээрх номын хоёр дахь хэлэлцүүлэг бөгөөд “Магна Карта” 1215 он, “Хууль зүйн анхны толь бичиг” 1475-1536 он, “Боловсрол заавал олгох” тухай хуулиуд 1616 он, “Хувийн халдашгүй байх эрх” 1856-1941 он, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” 1948 он, “Хуурай хууль” 1895 он, Нэлсон Мандэлагийн шүүх ажиллагаа, “Гүтгэх хэргийн хүрээ хязгаар”, “Сократыг шүүсэн нь, “Миранда сануулга” зэрэг дээрх хууль, эрх зүйн баримтуудын талаар мэдээлэл өгч, харилцан ярилцлаа.