blog

Хүний эрхийн Үндэсний Комисс, Боловсролын яамнаас Нийслэл, орон нутаг дахь ЕБС-ийн суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, багш, ажилчдын дунд сургуулийн орчин дахь ялгаварлан гадуурхалтын талаар судалгаа явуулжээ. Уг судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 14.3 хувь нь үе тэнгийхний дээрэлхэлт, нэр хоч өгөх, ялгаварлан гадуурхах байдалд өртөж байсан талаар хариулсан байна. НҮБ-аас хийсэн судалгаагаар дэлхий нийтэд 3 хүн тутмын нэг нь ялгаварлан гадуурхалт, үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртдөг тоо баримт гарчээ. Тэдгээрийн дийлэнх нь гадаад үзэмж, гэр бүл, амжиргааны байдлаараа дээрэлхэлт, ялгаварлалтанд өртдөг гэжээ. Тэгвэл Монгол улсад энэ байдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүднээс төрөөс олон талт цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд шүүх, шүүхийн захиргааны байгууллагаас энэхүү ажилд нэгдэж ЕБС-ийн сурагчдад чиглэсэн цуврал сургалт зохион байгуулж байна. Энэ удаад шүүгчийн туслах З.Ганцоож “Боловсрол” сургуулийн 9, 10 дугаар ангийн сурагчдад сургалт явуулж харилцан яриа өрнүүллээ.

Шэйр:
site-logo