
Монгол Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн Академи, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газартай хамтран ЕБС-ийн сурагчдыг Үе тэнгийн дээрэлхэлтээс ангид байлгах чиглэлээр сургалт сурталчилгааны хамтын ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Шүүхийн тамгын газраас дүүрэг дэх Ерөнхий боловсролын Гүн галуутай, Боловсрол, Оюуны Эрин цогцолбор сургуулиудын ахлах ангийн сурагчдад “Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилсан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтанд 200 гаруй сурагч хамрагдаж үе тэнгийн дээрэлхэлт гэж юу болох, түүний хэлбэр, шалтгаан ба хор уршиг, хууль тогтоомжийн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

