2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр эрхлэн хөтлөхтэй холбоотойгоор үндэсний бичиг үсэгт суралцах явдал нь төрийн байгууллагууд, албан хаагчдын нэн тэргүүний асуудал болсон. Монгол хэлний тухай хууль нь 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 8 бүлэг 24 зүйлтэй батлагдсан бөгөөд Монгол хэл нь үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа юм. Шүүхийн тамгын газраас 2025 онд “ЭХ БИЧИГТЭН ХАМТ ОЛОН” болох зорилт дэвшүүлсэн бөгөөд зорилтын хүрээнд дүүргийн Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран шүүгч, ажилтнуудаа Үндэсний бичгийн сургалтанд хамруулж байна.