Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 219 тоот тогтоолоор баталсан "Шүүхийн хүний нөөцийн нийгмийн хамгааллын баталгааны хөтөлбөр"-ийн хүрээнд шүүгч, ажилтнуудыг улсын 2-дугаар төв эмнэлэгийн Эрүүл мэндийг дэмжих урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамрууллаа. Үзлэгээр зонхилон хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, зүрх судас, дотоод шүүрлийн эмгэгүүд шүүгч, ажилтнуудад нийтлэг илэрсэн бөгөөд эрүүл мэндийн байгууллагын зүгээс цаашид илэрсэн өвчнийг эрт эмчлэх, тодруулбал зохих зарим өвчлөлийг нарийн мэргэжлийн эмчид хандах, эрүүл мэндээ хамгаалах талаар зөвлөлөө. Төрөөс төрийн албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах бодлого, хөтөлбөрийг баталж байгаа хэдий ч хэрэгжүүлэх арга зам, төсөв хөрөнгийг шийдвэрлэлгүй орхигдуулдгаас цаасан дээрх тунхаг болж үлддэг. Хувь хүн, иргэн бүр өөрийн эрүүл мэндийг сахин хамгаалж , эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамрагдаж байх шаардлагатайг энэ удаагийн үзлэгийн үр дүн харууллаа.