Анхдугаар Үндсэн хуулийн 100 жил, Тусгаар тогтнолын өдрийн хүрээнд шүүгч, ажилтан, тэдгээрийн гэр бүлүүдийн дундах Волейболын тэмцээнийг 2 дахь жилдээзохион байгууллаа. Тэмцээний зорилго нь эрүүл мэнд, биеийн тамир, спорт, зохистой хөдөлгөөнийг дэмжих, ажилтнуудын гэр бүлд хамт олноо танилцуулах ач холбогдолтой байв. Тэмцээнд 6 баг оролцсоноос А.Алтантуяа ахлагчтай баг тэргүүлж, С.Бат-Эрдэнэ ахлагчтай баг удааллаа.