blog

Багануур дүүргийн шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Б.Нарангэрэл, З.Ганцоож нар Багануур дүүргийн Засаг даргын нэрэмжит “Эмэгтэй эрдэмтэд, судлаачдын шилдэг илтгэл 2025” уралдаанд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь эмэгтэйчүүд” сэдэвт илтгэлээр амжилттай оролцлоо.Илтгэлийн ач холбогдол нь Багануур дахь эмэгтэйчүүдийг Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үйлдэж буй гэмт хэрэг зөрчлийн ангилал, тэдгээрт шүүхээс оногдуулж буй ял шийтгэлийн асуудлыг хөндөж цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмэгтэйчүүдийн хууль ёсны эрхийг хамгаалахад оршиж байгаа юм.

Шэйр:
site-logo