
2025 оны “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргуулах бэлтгэл ажлын хүрээнд “Эрх бүхий албан тушаалтан” Д.Анхбаяр 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Сургалтаар “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг мэдэгдэх, тайлбарлах тухай”, “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг: анхаарах зарим асуудал”, “Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай”, “Мэдүүлгийн цахим системийн шинэчлэлттэй холбоотой заавар зөвлөмж” сэдвүүдээр мэдээлэл өгч, 2025 оны шинэчилсэн мэдүүлгийг мэдүүлэх цахим гарын авлагыг тараалаа.