
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд засаг захиргааны анхан шатны нэгжийн үүрэг оролцоо, иргэдийн түр болон байнгын оршин суух хаяг, шилжилт хөдөлгөөний асуудлаар хороодын Засаг дарга нартай уулзаж санал солилцлоо. Уулзалтаас цаашид анхаарах, хамтран шийдвэрлэвэл зохих асуудалд гарц шийдэл олж хэлэлцүүлэг үр дүнтэй өрнөлөө.

