2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх болсонтой холбоотойгоор “ Эх бичигтэн хамт олон” болох зорилт дэвшүүлж, Багануур дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн дэмжлэгтэйгээр Шүүхийн захиргааны ажилтнууд "Үндэсний бичиг"ийн анхан болон дунд шатны сургалтад хамрагдаж, өнөөдөр “БАТЛАМЖ” –аа гардан авлаа. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс сургалтыг үнэлэх, уншиж, бичих чадварыг бататгах, урамшуулах үүднээс “Монгол бичгээр хэн сайн уншиж, бичих вэ” уралдааныг зохион байгуулж, шүүгчийн туслах Э.Анужин Тэргүүн байрт шалгарч “Өргөмжлөл, мөнгөн шагнал”-аар шагнагдлаа. Сургалтын удирдагч, Насан туршийн суралцахуйн төвийн багш А.Уранцэцэг танд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.