Багануур дүүргийн шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооноос ажилтнуудын ёс зүй, харилцаа хандлага, цаг ашиглалт, хувцаслалтыг сайжруулах зорилгоор сар бүр “Онцлох албан хаагч”-ийг шалгаруулж байхаар шийдвэрлэсэн байна. Шүүгчийн туслах Т.Гантуяа ур чадвар, ажлын туршлага, арга барил, бүтээлч санаачлагатай байдал, харилцаа хандлагаараа манлайлж 6 дугаар сарын “Онцлох албан хаагч”-аар тодорлоо.