blog

Шүүгдэгч Э.Номинчулуун нарын 14 хүнд холбогдох эрүүгийн хэргийг

хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулах тухай

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.12-ны өдрийн №12 дугаартай шүүхийн тогтоол

Шүүхийн шийдвэрийн тойм №12,2024.11.12

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэ тойм нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.”

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Э.Номинчулуун, С.Батхишиг, Д.Болд, П.Эрдэнээ, Г.Даваасүрэн, Б.Ганзориг, Б.Бат-Эрдэнэ, Д.Нарандорж, М.Ганбат, С.Ичинхорлоо, Ш.Буянням, Г.Нандинцэцэг, Т.Мөнх Эрдэнэ, Т.Эрдэнэхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10:00 цагт хийхээр товлосон.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.Ганзоригийн өмгөөлөгч А.Ариунаа нараас “шүүх хуралдааныг хойшлуулах” тухай, шүүгдэгч Д.Болд нь өмгөөлөгчөө солих тухай хүсэлтүүдийг тус шүүхэд ирүүлсэн байна.

Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй ба хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдах эрхтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1, 34.16 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул дээрх хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг талуудын саналыг харгалзан 2024 оны12 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээрхойшлуулав.

Тойм бэлтгэсэн: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ

Шэйр:
site-logo