ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024.09.10-ны өдөр 103/ШШ2024/00484 Тоймын дугаар, огноо:№02, 2024.10.30 Шүүхийн шийдвэрийн төлөв: Шийдвэр хүчин төгөлдөр болсонМаргааны төрөл: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 52,417,811 төгрөг гаргуулах Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/154809?daterange=2024-01-01%20-%202024-10-29&id=1&court_cat=1&bb=1Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно” “Б-У” ААТҮГ нь хариуцагч “ЭМТ”-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 52,417,811 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Хариуцагч “тухай бүр нь төлөгдсөн төлбөрт алданги тооцох боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ” Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2024 оны 4-6 дугаар сарын төлбөрийг нэхэмжилсэн нь үнэн. Манайх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилье, манай тооцооны нягтлан бодогч саяхан ажилд орсон болохоор буруу, зөрүүтэй тооцоолол гаргаад өгчихсөн байна, одоо 2023 оны 6 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны алданги нэхэмжилнэ гэжээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчид нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээг ихэсгэх, багасгах, өөрчлөх эрх хуулиар олгогдсон хэдий ч шүүхийн хэлэлцүүлэг эхэлсний дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл шүүх өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулж түүнд хариу тайлбар өгөх, нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах бүрдүүлэх, эрхийг олгох үүрэгтэй бөгөөд энэ зарчмыг зөрчвөл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх хуулийн заалт зөрчигдөхөд хүрнэ. Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Тойм бэлтгэсэн: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа