Үндэсний өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор шагай шүүрэх, бөгцөг няслах, морь уралдуулах 3 төрөлт наадгайг зохион байгуулав. Б.Чимэд ахлагчтай "Акула" баг бусдыгаа дадал зуршил, аз ёндоогоор илүүрхэж Тэргүүн байр эзэлсэн бол "Бэрс" баг Дэд байрт шалгарч, "Дөрвөн бэрх", "Коллектив" багууд удааллаа.