
2025 оны 08 сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамжийн хураангуй
Нэхэмжлэлийг
хүлээн авахаас татгалзах
Иргэн Х банк нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Х банк нэхэмжлэлдээ “зээлдэгч нь 2024 онд зээл аваад зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардахаар банкны ажилтнууд уулзах гэсэн боловч оршин суугаа хаяг тодорхойгүй байна” гэх үндэслэлээр иргэнийг эрэн сурвалжуулах хүсэлт гаргажээ.
Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн харицаанд оролцогч иргэнийг эрэн сурвалжуулах бол түүний оршин байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүх арга хэмжээг авах бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түүнийг оршин суугаа газартаа байхгүй талаар холбогдох баримтыг хавсаргаж, эрэн сурвалжлуулах үндэслэл бүрдэх юм.
Гэтэл Х банк нь хариуцагчийг оршин суугаа газартаа байхгүй талаар баримтгүй иргэнийг эрэн сурвалжуулах хүсэлт гаргасан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Шийдвэрийн дугаар: 2025 оны 08 сарын 28-ны өдрийн Дугаар 103/ШЗ2025/02080
Хүчин төгөлдөр болсон эсэх: Хүчин төгөлдөр болсон
Хураангуйг бэлтгэсэн: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго