Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Ёс зүйн хорооны хамтран зохион байгуулсан "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, тогтоомжийн хэрэглээ", "Ёс зүйн дэд хорооны ажиллах журам"-сэдэвт төрийн албан хаагчдад чиглэсэн сургалтанд Шүүхийн тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны гишүүд хамрагдлаа. Сургалтыг Ёс зүйн хорооны Ажлын албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү удирдан явуулсан бөгөөд “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”, Ёс зүйн зөрчлийн бүртгэл, хяналт” цахим системийн талаар танилцуулж, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэрхэн төлөвлөх талаар мэдээлэл өглөө.