blog

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу тус шүүхийн Тамгын газрын гурван албан хаагч 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг”-аа өргөлөө. Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Бат-Эрдэнэ, Шүүгчийн туслах Э.Анужин, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа нар нь “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” хэмээн ёслол төгөлдөр тангаргаа өргөж, төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис хүртэн тангаргийн хуудсанд гарын үсгээ зурж баталгаажуулав.Тангараг өргөсөн албан хаагчдадаа төрийн албаны ёс зүйг чанд мөрдөж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ нэр төртэй гүйцэтгэхийг хүсэн ерөөж, ажлын өндөр амжилт хүсье.

Шэйр:
site-logo