
2025 оны 08 сарын 21-ний өдрийн шийдвэрийн хураангуй
Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн этгээдийн
зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг
төр хариуцан арилгах үүрэгтэй
Г хууль бусаар цагдан хоригдсны улмаас учирсан хохирол, ИС ХХК-ийн олох ёстой орлого, өмгөөлөл хууль зүйн туслалцаа авсан хөлс, сэтгэл санааны хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газар эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримт хангалтгүй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийндагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийнгэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст ньтухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үрдагаврыг төр хариуцах үүрэгтэй болдог.
Иргэнийхуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ялшийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн,захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолдтүүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорболон шүүгчийнбуруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...” гэж, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “…Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана…” гэж заажээ.
Г нь хууль бусаар цагдан хоригдсон болох нь түүнийг яллагдагчаар цагдан хорьсон захирамж, шийтгэх, цагаатгах тогтоолуудаар тогтоогдож байх тул нийт 161 хоног цаглан хоригдсоны нөхөн олговорт 1.171.882 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, Г-д олгох, нэхэмжлэгч нь 2010 оноос сэжигтэн, яллагдагчаар татаж, шүүхээс хоёр удаа хорих ял сонсож, үүний улмаас 161 хоног ялтнаар цагдан хоригдсон байх тул сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Мөн Г нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсон, шүүхээс ял шийтгэл оногдуулсны улмаас өмгөөлөгч авсны улмаас өмгөөлөгч авч, хөлс төлсөн нь тогтоогдсон үндэслэлээр өмгөөллийн хөлсийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж, Г-д олгохоор шийдвэрлэсэн.
Харин Г-ийн эзэмшлийн ИС ХХК-ийн олох ёстой орлого 177.680.473 төгрөг гаргуулах шаардлага, 2010-2012 оны орлого шаардах эрхтэй этгээд гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар нэхэмжлэгч хөөн хэлэлцэх ерөнхий хугацаанд нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний өмнө гаргасан нэхэмжлэлийг буцаасан байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Шийдвэрийн дугаар: 2025 оны 08 сарын 21-ний өдрийн Дугаар 103/ШШ2025/00668
Хүчин төгөлдөр болсон эсэх: Хүчин төгөлдөр болсон
Хураангуйг бэлтгэсэн: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго
Шүүхийн шийдвэрийн дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу.
https://shuukh.mn/single_case/201383?daterange=2025-01-01%20-%202025-11-11&id=1&court_cat=1&bb=1