blog

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2025.06.06, 2025/ШЗ/579

Шүүхийн шийдвэрийн тойм №01, 2025.06.12

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэсээс “...Иргэн А.З-нь эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан бөгөөд хуульд заасан 15 хоногийн дотор сайн дураараа биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гаргуулж өгнө үү?” гэсэн агуулга бүхий хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зарим төрлийн зөрчилд “оногдуулсан торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлэх” талаар нэмэлт орсон бөгөөд дээрх “Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд журам зөрчиж мал нэвтрүүлсэн” гэх зөрчилд оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгуулийг 50 хувиар хөнгөрүүлж болох зөрчилд хамрагдаж байна.

Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн А.З-т шийтгэл оногдуулахдаа хуульд зааснаар торгох шийтгэлийг хөнгөрүүлэх эсэх болон шийтгэлийн хуудаст энэ талаар огт дурдаагүй байсан тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа

Шэйр:
site-logo